- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /2010 оны А/73 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /2010 оны А/73 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2007 оны 01 сарын 24 өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/12
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Ялтанд шагналын хоног олгох, ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдэлж байгаа дэглэмийг өөрчлөхөд мөрдөх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2."Ялтанд шагналын хоног олгох, ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдэлж байгаа дэглэмийг өөрчлөхөд мөрдөх журам"-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тогтоол гүйцэтгэх газар /хурандаа Х.Уламбаяр/-т даалгасугай.
4.Тушаал гарсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА, ХУРАНДАА Д.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
