A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / ГЕГ-ын даргын 2010 оны 388 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 10 дугаар сарын 22 Улаанбаатар хот

Дугаар 674

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 271.1.2. дахь заалт, 67.3. дахь хэсэг, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам" –ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын гаалийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д. Оюунчимэг-д даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалыг 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ