A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / ГЕГДаргын 2010 оны 12 сарын 16-ны өдрийн 638 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 817

Гаалийн тухай хуулийн 25.1, 232.2, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1."Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Гаалийн бүрдүүлэлтийг дор дурдсан хугацаанд хийж байхаар тогтоосугай:

2.1.хилийн боомтод ажиллаж буй гаалийн байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан хугацаанд;

2.2.олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу;

2.3.гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт;

2.4.төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00 цагуудын хооронд.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д.Оюунчимэг/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 740, 2006 оны 50, 2007 оны 345, 2008 оны 156 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2009 оны 01 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ