A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ҮТЕГ-ын даргын 2008 оны 153 дүгээр тушаалаар хүчингүй, 2008 оны 153 дугаар тушаал нь 2008 оны 220-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 219

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах, тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан "Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах тухай журам"-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор, "Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор, "Эд хөрөнгө битүүмжлэхэд баримтлах журам"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор, "Татвар төлөх хугацааг сунгахад баримтлах журам"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор, "Үзлэг хийхэд баримтлах журам"-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Уг тушаал батлагдсантай холбогдуулан УТЕГ-ын даргын 1996 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн №102, 1996 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №113, 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №98 тоот тушаалын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсон тооцсугай.

3. Батлагдсан журмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны татварын албадад, татвар хураалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай уялдуулах, улмаар хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын хэлтэс /Х.Хурметхан/-д даалгасугай.

4. Батлагдсан журмыг хэвлэхэд шаардагдах хөрөнгийг "Татварын хөгжлийн сан"-аас гаргахыг нягтлан бодогч /Г.Баярмагнай/-д зөвшөөрсүгэй.

ДАРГА Л.ЗОРИГ