- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / СХЗГазрын даргын 2009 оны 12 сарын 31-ний өдрийн 335 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / СХЗГазрын даргын 2009 оны 12 сарын 31-ний өдрийн 335 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 378
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам"-ыг хавсралтаар баталж, 2006 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдсүгэй.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Стандартчилал, хэмжилзүйн төвийн даргын 2006 оны 22 тоот тушаалаар батлагдсан "Хэмжих хэрэгслийн загварыг турших журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Шинэчлэгдсэн журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Хууль, эрхийн хэмжилзүйн, эталоны газар /З.Ганболд/-т, тус төвийн вэб хуудсанд тавьж сурталчлахыг төрийн захиргаа, удирдлагын газар /П.Тунгалаг/-т тус тус үүрэг болгосугай.
Улсын бүртгэлийн 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2657 дугаарт бүртгэгдсэн.
Текст томруулах
A
A
A
