- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам, Төрийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж а

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам, Төрийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, төрийн байгууллагуудын ажил үйлчилгээнд гүйцэтгэгчийг сонгох журам/ - /2007-297 тоот тушаалаар хүчингүй/
1996 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 50
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ТОГТООХ нь:
1. "Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, төрийн байгууллагуудын ажил үйлчилгээнд гүйцэтгэгчийг сонгох журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1995 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллага түүний харъяа автобааз, гараашийн тээврийн хэрэгслийг худалдах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
ХОРООНЫ ДАРГА З.ЭНХБОЛД ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ШИНЭБААТАР
1998 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 1163 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
