- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан хувьчлах ажлыг зохион байгуулах журам/

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан хувьчлах ажлыг зохион байгуулах журам/ /2008-76 тоот тушаалаар хүчингүй/
1997 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 462
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1. "Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан хувьчлах ажлыг зохион байгуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг мөрдөн ажиллаж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Өмч хувьчлалын газар /Ц.САЙНБАЯР/-Т даалгасугай.
ХОРООНЫ ДАРГА З.ЭНХБОЛД ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ШИНЭБААТАР
1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1101 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
