A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын 2007 оны 12 сарын 14-ний өдрийн 779 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1999 оны 9 дүгээр сарын 7-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 346

Монгол улсын Гаалийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавих, бүрдүүлэлт хийх. журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Монгол улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн болон бусад албан татварыг ногдуулж, барагдуулахыг Нефть, онцгой албан татварын гаалийн газар / н. Батцогт / -т үүрэг болгосугай.

3. Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчний гаалийн бүрдүүлэлтийг улсын хэмжээнд нэгтгэх, хяналт тавих ажлыг Статистик, мэдээлэл, технологийн төв / н. Цог /, Гаалийн хяналт, хэрэг бүртгэлтийн хэлтэс / н. Туулхүү / -т тус тус даалгасугай.

4. Энэ тушаалыг 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Т.ЛХАГВАА

1999 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн 1463 дугаарт бүртгэсэн.