- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2007 оны 756 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2007 оны 756 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
1995 оны 07 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 176
Монгол Улсын гаалийн хуулийн 8 дугаар зүйлийн 6 дугаар заалтын дагуу Гадаад харилцааны яамтай зөвшөөрөлцсөний үндсэн дээр ТУШААХ НЬ:
1. "Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа, тэдгээрийн ажилтан нарын хувийн ачаа, тээшийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн хяналт, шалгалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг орос, англи хэл рүү орчуулж, Хэвлэлийн бага хурал зохион байгуулахыг Гаалийн бодлого, тариф, хамтын ажиллагааны хэлтэс /н.Д.Оюунчимэг/-т, холбогдох байгууллага, иргэдэд сурталчлах, асуудал хариуцах хүнийг томилон ажиллуулахыг Хяналт, шалгалтын хэлтэс /н.Ч.Энхтуяа/-т үүрэг болгосугай.
3. Энэ журмыг 1995 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
ДАРГА Б.ШАРАВСАМБУУ
1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 807 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
