- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээлэл хүлээн авах журам

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээлэл хүлээн авах журам
Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 618 дугаар тушаалаар хүчингүй болгосон
2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 544
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ.
1. "Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээлэл хүлээн авах журам'л-ыг Нэгдүгээр, Мэдээлэл бүртгэх маягт-ыг Хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2. Мэдээлэл хүлээн авах, бүртгэл хөтлөх, холбогдох мэдээллээр санал дүгнэлт гаргах, нэгтгэх ажлыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Энхтуяад даалгасугай.
3. Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээллийн төлбөрийг гаалийн сангаас тухай бүр санхүүжүүлж байхыг Санхүүгийн хэлтсийн дарга З.Рина-д зөвшөөрсүгэй.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан журам батлах тухай МУГЕГ-ын даргын 1997 оны 184 дүгээр тушаалыг хүчингүй болсон тооцсугай.
5. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга Ж.Батбаярт даалгасугай.
6. Энэ тушаалыг 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Х.БААТАР
Текст томруулах
A
A
A
