- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ГЕГ-ын даргын 2008 оны 817 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ГЕГ-ын даргын 2008 оны 817 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 50
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 37, 42, 45 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн 2-ын 2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагааны журам"-ыг Нэгдүгээр, "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд бүртгэл хөтлөх заавар"-ыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ заавар батлагдсантай холбогдуулан бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийг ГАМАС-ын программд оруулахыг Мэдээллийн технологийн хэлтэс /С.Алтангэрэл/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Д.Баасан/-т даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 134, 2002 оны 694, 2002 оны 266 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэ тушаалыг 2006 оны 3 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Х.БААТАР
Текст томруулах
A
A
A
