- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй/
2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 579
Монгол улсын Гаалийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Гаалийн түр агуулахын журам-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ГХШ /Ч.Энхтуяа/-т үүрэг болгосугай.
3. Монгол улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2000 оны 519, 2001 оны 78, 134 дүгээр тушаал, тушаалаар батлагдсан журмын зориулалтын гэснийг түр гэж өөрчилсүгэй.
4. Энэ тушаалыг 2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2000 оны 347 дугаар тушаалын 1 дэх заалтын гаалийн зориулалтын агуулах гэсэн хэсэг, 2001 оны 547 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.БААТАР
Текст томруулах
A
A
A
