A

A

A

Бүлэг: 1979

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /2009 оны А/126 дугаар тушаалаар хүчингүй болсон/

2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/141

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 8 дугаар зүйлийн 1-ийн 3 дахь заалт, 141 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. Тогтоол гүйцэтгэх газрын "Нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн заавар"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Ялтны карт, хувийн хэрэг, шилжилт хөдөлгөөн, мэдээ судалгаа, бусад материалыг хөтлөхөд хэрэглэх маягт"-уудыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү зааврыг 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Тогтоол гүйцэтгэх газар /хошууч генерал Л.Гарамжил/-т даалгасугай.

3. 3."Нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн заавар" батлагдсантай холбогдуулан Хорих байгууллагуудыг удирдах газрын даргын 1994 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА, ХУРАНДАА Ж.ЧОЙЖАНЦАН

2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 1976 дугаарт бүртгэсэн.