- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2010 оны 573-р тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2010 оны 573-р тушаалаар хүчингүй болгосон/
2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 675
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 55.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг"-ийн Үндсэн маягтыг 1 дүгээр, Нэмэлт маягтыг 2 дугаар, "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хавсралт"-ыг 3 дугаар, "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах заавар"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Хэд хэдэн тээврийн хэрэгсэлд ачсан, нэг ачилтад хамрагдах бараанд гаалийн нэг мэдүүлгээр бүрдүүлэлт хийж, гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг тээврийн хэрэгсэл тус бүрээр тооцож, хураан авч байхыг гаалийн газар, хорооны дарга нарт даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн газар /Н.Болд/-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 11, 12, 557 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тушаалыг 2009 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A
