A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗАГВАР, МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх "Барьцаалбар"-ын загвар/

2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 290

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16.1, 42.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх "Барьцаалбар"-ын загварыг нэгдүгээр, "Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл"-ийн маягтын загварыг хоёрдугаар, "Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл хүргүүлэх журам"-ыг гуравдугаар, "Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаас"-ны тодорхойлолтыг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга С.Энхбаатарт даалгасугай.

ДАРГА Л.МӨНХБААТАР

Улсын бүртгэлд 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 3162 дугаарт бүртгэсэн.