- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЗАРИМ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ /МХЕГ-ын даргын 2010-268 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЗАРИМ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ /МХЕГ-ын даргын 2010-268 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2008 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 165
Монгол улсын "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, "Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, "Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.БНХАУ-ЫН Төвд, Гуандун, Гуажоу, Шинжан Уйгар мужуудад шувууны томуу өвчин гарсантай холбогдуулан уг өвчний халдвар орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-аас бүх төрлийн амьд шувуу, тахианы мах, үржлийн болон хүнсний өндөг, бусад шувууны гаралтай хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг импортлохыг 2008 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр хориглосугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хилийн мэргэжлийн хяналтын улсын алба /Г.Нанзад/-д үүрэг болгосугай.
З.Энэ тушаал гарсантай холбогдуулан УМХГ-ын даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн "Шувуу, шувууны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх тухай" 490 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА
Текст томруулах
A
A
A
