- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МАЯГТ БАТЛАХ, ХЭВЛҮҮЛЭХ ТУХАЙ /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 – 16 тоот тушаалаар хүчингүй/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
МАЯГТ БАТЛАХ, ХЭВЛҮҮЛЭХ ТУХАЙ /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 – 16 тоот тушаалаар хүчингүй/
2001 оны 10 сарын 17 өдөр
Улаанбаатар хот
Дугаар 189
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. «Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ»-г 1 дүгээр хавсралтаар, «Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан»-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /н.Батцоож/-т даалгах нь:
а. Гэрчилгээ болон тайлангийн маягтыг батлагдсан загварын дагуу хэвлүүлж татварын албадад хүргүүлэх
б. Гэрчилгээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэж, гэрчилгээ олгох ажлыг 2001 оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулах
3. гэрчилгээ, маягтыг хэвлүүлэх зардлыг Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгөөс гаргуулах арга хэмжээ авахыг Сургалт мэдээллийн төв /н.пүрвээ/-д даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан ҮТЕГ-ын даргын 1998 оны 53 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
