- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МАЛ, АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД,БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ /МХЕГ-ын даргын 2010-268 дугаар тушаалаа

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
МАЛ, АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД,БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ /МХЕГ-ын даргын 2010-268 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 175
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, "Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль"-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага /OIЕ/-ын халдварт өвчний мэдээллийг үндэслэн БНХАУ-аас Шувуу, шувууны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээс бусад салаа туурайтан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлохыг 2010 оны 6 дугаар сарын 9-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглосугай.
2.Энэ тушаал гарахын өмнө МХЕГ-аас импортын мэдэгдэл авсан аж ахуйн нэгжийн мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон чанар, аюулгүй байдлын гэрчилгээг үндэслэн зөвшөөрөгдсөн боомтоор нэвтрүүлж болохыг дурьдсугай.
З.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хилийн мэргэжлийн хяналтын газар /Л.Төгсбаяр/-т даалгасугай.
ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА
Текст томруулах
A
A
A
