A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ / Ачааны манифестийг нөхөн бичих түүнтэй ажиллах заавар / - /2006 оны 49-р тушаалаар хүчингүй/

2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 689

Гаалийн албан мэдээллийн автоматжуулсан систем /ГАМАС/-д холбогдож байгаатай уялдуулан Монгол Улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах, гаалийн бүрдүүлэлт харъяа байгууллагуудад бүрэн хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих, тээврийн бичиг баримтыг олон улсын жишигт ойртуулах зорилгоор Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2-ын 2 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн хурлын 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Ачааны манифестийн маягтыг нэгдүгээр, "Ачааны манифестийг нөхөн бичих түүнтэй ажиллах заавар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулж Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 201 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалыг 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.БААТАР