- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МАЯГТ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2007 оны 4 сарын 06-ны өдрийн 65 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
МАЯГТ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2007 оны 4 сарын 06-ны өдрийн 65 тоот тушаалаар хүчингүй болсон/
1998 оны 12 сарын 25 өдөр
Улаанбаатар хот
Дугаар 161
ТУШААХ нь:
1. Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тайлангийн ТМ-13 маягтыг 1 дүгээр хавсралтаар, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тайлан нөхөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. ҮТЕГ-ын даргын 1997 оны 161 дугаар тушаалын 1,3 дугаар хавсралтаар батлагдсан ТМ-13 маягт, тайлан нөхөх журмыг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
3. ТМ-13 маягт, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тайлан нөхөх журмыг хэвлүүлж, харьяа албадад хүргүүлж мөрдүүлэх ажил зохион байгуулахыг Татвар хураалтын хэлтэс /Я.Батцоож/-т үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаалыг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж биелэлтэнд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Бодлого зохицуулалтын хэлтэс /Ж.Бавуусүрэн/-т даалгасугай.
ДАРГА Ж.БААСАНДАШ
Текст томруулах
A
A
A
