A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2007 оны 04 сарын 06-ны өдрийн 65 тоот тушаалаар хүчингүй/

2002 оны 02 сарын 26 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.15 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 21 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт даалгах нь:

1.1. «Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай» 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хууль гарахаас өмнө НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд алтны үйлдвэрлэлээс өөр нэмэгдсөн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй буюу алтны үйлдвэрлэлээс өөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ч энэ үйл ажиллагааны борлуулалтын орлого нь «Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль»-ийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан нөхцлийг хангаагүй аж ахуйн нэгжүүдийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авах ажлыг 2002 оны 3 дугаар сарын 10-ны дотор багтаан зохион байгуулсугай.

1.2. Алтны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 2001 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулан, илүү төлөлтийг «Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль»-ийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу зохицуулалт хийх арга хэмжээг 2002 оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан авсугай.

1.3. Энэхүү тушаалыг татварын улсын байцаагчид, татвар төлөгчдөд танилцуулан, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын хэлтэс /Х.Хурметхан/-т даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ