A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

НИЙТИЙН АЖ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ХУВЬЧЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /2008-76 тоот тушаалаар хүчингүй/

2001 оны 03 дугаар сарын 22-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 123

"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ын 34-ын 2, 38, 46, 58 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 159, 2001 оны 35 дугаар тогтоолуудыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэлийн нийтийн аж ахуй, үйлчилгээний зарим байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллуулах журам"-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор, "Аймаг нийслэлийн нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллуулах гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. "Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хувьчлах хөтөлбөр"-ийн дагуу хувьчлалын ажлыг шуурхай зохион байгуулж явуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хувьчлалын ажлын явцад удирдамж, арга зүйн зөвлөлгөө өгч ажиллахыг Өмч хувьчлалын газар /Б.ЦЭЦЭГ-ОЧИР/-т даалгасугай.

ДАРГА Л.ПҮРЭВДОРЖ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Г.ЦЭНДСҮРЭН

2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2042 дугаарт бүртгэсэн