- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2007 оны 04 сарын 06-ны өдрийн 65 тоот тушаалаар хүчингүй/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2007 оны 04 сарын 06-ны өдрийн 65 тоот тушаалаар хүчингүй/
2002 оны 06 сарын 27 өдөр
Улаанбаатар хот
Дугаар 127
Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 75 тоот тушаалын 4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Засгийн газрын 2002 оны 45 тоот тогтоолоор батлагдсан онцгой албан татварын тэмдгийн загвар тодорхойлолтын дагуу үйлдвэрлэсэн эх орны үйлдвэрийн болон импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийн үнийг хавсралтын ёсоор тогтоож 2002 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Тус ерөнхий газраас авсан онцгой албан татварын тэмдгийн үнийн тооцоог сард нь багтаан хийж байхыг бүх шатны татварын албаны дарга, нягтлан бодогч нарт үүрэг болгосугай.
3. Онцгой албан татварын тэмдгийн үнийн тооцоог татварын албадтай сар бүр хийж, мэдээг дараа сарын 5-ны дотор Татвар хураалтын хэлтэст гарган өгч байхыг нятглан бодогч /Б.Лхагвасүрэн/-д даалгасугай.
4. Татварын алба, аж ахуйн нэгж, байгууллагуудад урьд сард олгосон онцгой албан татварын тэмдгийн үнийн тооцоог бүрэн төлүүлсэний дараа тухайн сарын онцгой албан татварын тэмдгийг олгож байхыг Татвар хураалтын хэлтэс /Х.Хурметхан/-т үүрэг болгосугай.
5. Татварын албадад энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэлтэй байгаа хуучин загварын онцгой албан татварын тэмдгийг тоолж, уг үлдэгдлийг урьд мөрдөж байсан үнээр борлуулж дуусгахыг аймаг, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт, энэ оны 7 дугаар сарын 1-нээс хойш үйлдвэрлэгчээс нийцүүлсэн хуучин загварын онцгой албан татварын тэмдгийн үлдэгдлийг шинэ үнээр үнэлж татварын албадад хүргүүлэхийг Татвар хураалтын хэлтэс /Х.Хурметхан/-т тус тус үүрэг болгосугай.
6. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын хэлтэс /Х.Хурметхан/-т даалгасугай.
7. Энэ тушаал гарсантай холбогдуулан Үндэсний Татварын Ерөнхий Газрын даргын 2002 оны 03 тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
