A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ /2007 оны 04 сарын 06-ны өдрийн 65 тоот тушаалаар хүчингүй/

2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 62

Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1, Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2000 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Татварын улсын байцаагчдын мэргэшлийн зэрэглэлийг хавсралтаар баталсугай.

2. Татварын байцаагч нарт энэхүү зэрэглэлийн дагуу зэрэг олгох ажлыг энэ оны эхний хагас жилд багтаан дуусгахыг Удирдлага нөөцийн хэлтэс /н.Бавуусүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАТЖАРГАЛ