A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТУШААЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ГЕГ-ын даргын 2008 оны 817 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 156

Монгол улсын Гаалийн тухай хуулийн 45, 52 дугаар зүйлийн 2-ын 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 50 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагааны журам"-д дараах нэмэлт оруулсугай.

". . .5.25. Гаалийн хилээр хоосон чингэлэг гаргах тохиолдолд тээврийн баримтад бичигдсэн чингэлэгийн дугаарыг тулгах, чингэлэгийг онгойлгон шалгах, ломбо тавьж битүүмжлэх үүргийг гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч хүлээнэ.

5.26.Хилээр гаргах хоосон чингэлэгт хилийн гаалийн байгууллага энэ журмын 5.20-5.24-т заасны дагуу хяналт тавьна."

2.Гаалийн хилээр гаргах хоосон чингэлэгт тавьсан ломбоны үнэ 1000 төгрөгийг тээвэр жуучийн байгууллагаас гаргуулж байхаар зохицуулсугай.

3.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгт үүрэг болгосугай.

4.Энэ тушаалыг 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ