A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /2005-422 тоот тушаалаар хүчингүй/

1997 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 81

Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

1. "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" Монгол улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж буй Төрийн өмчийн төлөөлөгчид шагнал, урамшуулал олгох журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж буй Төрийн өмчийн төлөөлөгчийн ажилд хяналт тавьж, хагас бүтэн жилээр дүгнэж байхыг Төрийн өмчийн агентлаг /н.Зоригт/-т үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын хэлтэс /н.Шинэбаатар/-т даалгасугай.

ХОРООНЫ ДАРГА З.ЭНХБОЛД ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ШИНЭБААТАР

1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1097 дугаарт бүртгэсэн.