- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТҮР ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2007 оны 65 тоот тушаалаар хүчингүй/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ТҮР ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2007 оны 65 тоот тушаалаар хүчингүй/
2003 оны 10 сарын 02 өдөр
Улаанбаатар хот
Дугаар 184
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.ҮТЕГ-ын даргын 2002 оны 226 тоот тушаалаар баталсан «Татварын удирдлагын мэдээлэл, түүнийг хүлээн авах, боловсруулах, дүгнэлт хийх, хяналт тавих түр журам»-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
а)Түр журмын 2.2.7-д ... "биелэлт" гэсний дараа "татварын өрийн үлдэгдэл" гэж, 3.3.3-д ... "биелэлт" гэсний дараа "татварын өрийн мэдээ"... гэж нэмэлт оруулах;
б)Түр журмын 3.2 дахь заалтаас "6" гэснийг хасах;
2.Түр журмын 3, 4 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж энэ тушаалын хавсралтаар баталсугай.
ДАРГА Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
