A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /ТЕГ-ын даргын 2011 оны 345-р тушаалаар хүчингүй болсон/

2001 оны 12 сарын 17 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 223

Монгол Улслын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Тэмдэгтийн хураамжийн тайлан «ТТ 10/01 – ТТ 10/14» –г 1-ээс 14 дүгээр хавсралтаар баталсугай.

2. Үйлчилгээ үзүүлэгч төрийн зохих байгууллагаас тэмдэгтийн хураамжийн жилийн тайланг хуульд заасан хугацаанд гаргуулан авч, хяналт тавьж ажиллахыг Том татвар төлөгчдийн алба, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ын дарга нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалаар батлагдсан тэмдэгтийн хураамжийн тайланг 2001 оны тэмдэгтийн хураамжийн тайлан хүлээн авах үеэс эхлэн мөрдсүгэй.

4. Тэмдэгтийн хураамжийн тайлангийн маягтуудыг хэвлүүлж, татварын албадад хүргүүлэн, эн тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т үүрэг болгосугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Албан татварын ерөнхий газрын даргын 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 36 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ЗОРИГ