- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2004 оны 649 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тоо

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2004 оны 649 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 714
Улсын Их Хурлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсын Гаалийн хилээр согтууруулах ундааг зөвхөн Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Буянт-Ухаа, Цагааннуур, Эрээнцав, Боршоо, Ханх боомтоор нэвтрүүлж байхаар тогтоосугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 425 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
4.Энэ тушаалыг 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Х. БААТАР
2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2413 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
