- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2011 оны 134 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2011 оны 134 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 514
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсын гаалийн хилээр гаргах шонхор шувууг Буянт-Ухаа боомтоор нэвтрүүлж байхаар тогтоосугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т даалгасугай.
3.Энэ тушаалыг 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Х.БААТАР
2001 оны 8 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 1767 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
