- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНЭ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 8 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 437
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу тус газрын Гаалийн төв лабораторит шинжлэх бараа, бүтээгдэхүүний шинжилгээний үнийн тарифыг 1 дүгээр, шинжилгээний хураамжийн хуудасны маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Шинжилгээг яаралтай хийсэн тохиолдолд тарифыг 30 хувиар өсгөн тооцож байхаар тогтоосугай.
3. Шинжилгээ хийсэн орлогыг Төрийн сан банкин дахь Гаалийн ерөнхий газрын 3301114001 тоот дансанд төвлөрүүлж сар бүр тайлан гаргаж байхыг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Рина, Гаалийн төв лабораторийн эрхлэгч Ё. Бат-Эрдэнэ нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга Ж.Батбаярт даалгасугай.
5. Энэхүү тушаалыг 2003 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
6. Энэ тушаал гарсантай холбогдуулан МУГЕГ-ын даргын 2003 оны 164 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.БААТАР
Текст томруулах
A
A
A
