- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЭКСПОРТЫН БАРААНЫ ҮНИЙН АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЭКСПОРТЫН БАРААНЫ ҮНИЙН АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй/
2001 оны 10 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 646
Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн 10, 12 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Экспортод гаргах барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлалыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Аж ахуйн нэгж, байгууллагууд экспортод гаргах барааныхаа гаалийн үнийг энэхүү аргачлалын дагуу тодорхойлж гаальд мэдүүлж байхаар зохион байгуулж, гүүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын гаалийн ерөнхий газрын 2000 оны 315 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэхүү тушаалыг 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс мөрдсүгэй.
ДАРГА Х.БААТАР
2002 оны 10 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 1914 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
