A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх өвлүүлэх тухай/

2007 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 20

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.3 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулж Үнэт цаасны хороо /хуучнаар/-ны 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Журам батлах тухай " 37 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд сурталчилж ажиллахыг Ажлын алба /О.Ганбат/-нд үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН