A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

ҮНЭТ ЦААСНЫ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 206

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.2, 34.1.3 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. "Үнэт цаасны мэдээллийн нэгдсэн сангийн журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, мэдээллийн санд төвлөрүүлэх мэдээллийн жагсаалт, мэдээлэл ирүүлэх хугацаа, Хорооноос нийтэд мэдээлэх мэдээллийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.

3. Энэхүү журмыг зах зээлийн нийт оролцогчдод сурталчлан танилцуулж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үнэт цаасны газар /Э.Ганбат/-т даалгасугай.

4. 2008 оны 1 дүгээр улиралд багтаан өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар нийтэд мэдээлэл хүргэх боломж бүрдүүлсэн вэб хуудастай болохыг үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч нийт байгууллагад үүрэг болгосугай.

5. Энэ журам батлагдсантай холбогдуулан Үнэт цаасны хорооны /хуучнаар/ 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт, 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн санхүүгийн тайлан тэнцлийн хураангуйг хэвлэн нийтлэх, мэдээллийг нийтэд хүргэх журам"-ын хоёрдугаар хэсэг, 2003 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН