A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2004 оны 471 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/

2003 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Сүхбаатар сум

Дугаар 27

Монгол - Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх эрхийн үнэмлэх олгодог журамд нэмэлт өөрчлөлт оруулж хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх эрхийн үнэмлэх олгосон журамд зарим өөрчлөлт оруулж нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Уг журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Санжжавт даалгасугай.

3. Энэ журам батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2002 оны 05 сарын 22-ний өдрийн 207 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

ЗАСАГ ДАРГА Р.НЯМСҮРЭН

2003 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 1980 дугаарт бүртгэсэн