A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

ЖУРАМ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС БАТЛАХ ТУХАЙ /Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 128 дугаар захирамжаар хүчингүйд тооцсон/

2002 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр

Чойбалсан

Дугаар 295

"Иргэний бүртгэлийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын дэргэдэх "Иргэний бүртгэл мэдээллийн албаны иргэдэд үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны орлогыг зарцуулах, тайлагнах журам"-ын 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Орон нутгаа хөгжүүлэх Аймгийн хөгжлийн санг нэмэгдүүлэхтэй холбогдуулж, иргэний бүртгэл мэдээллийн албанаас иргэдэд олгох гадаад паспорт, түүний сунгалт, хил зорчих үнэмлэх олгох, архивын лавлагаа авах болон шилжин суурьших хөдөлгөөн хийх зэргийн маягт үйлчилгээний хөлсийг 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

3.Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэс /Л.Түвдэнням/, дагаж мөрдөхийг Иргэний бүртгэл мэдээллийн алба /Б.Дэнсмаа/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргын 2002 оны 51 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.ОДБАЯР

2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд 2177 дугаарт бүртгэсэн