A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Говь-Алтай аймгийн Засаг даргын 2012 оны 76 тоот захирамжаар хүчингүй болсон/

2003 оны 02 сарын 14 өдөр

Алтай хот

Дугаар 38

Монгол улсын төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийг тухай хуулийн 12.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын ажлыг санхүүжүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр. Журмыг ажилдаа мөрдөж ажиллахыг төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтэс /С.Төмөрхүү/, Төрийн сангийн хэлтэс /Т.Энхцэцэг/-т даалгасугай.

Гурав. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Ж.Гаваа/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Н.ЖАНЧИВДОРЖ