- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТАЛЖ, ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТУХАЙ /2011 оны 190-р хүчингүй болгосон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
ЖУРАМ БАТАЛЖ, ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТУХАЙ /2011 оны 190-р хүчингүй болгосон/
2002 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр
Улиастай
Дугаар 05
Монгол улсын Засгийн газрын 2001 оны 246 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. "Мал хамгаалах" аймгийн сангийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
Хоёр. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэр, худалдаа , хөдөө, аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтэс /Г.Цэцэгээ/-т ДААЛГАХ нь:
1.ХААН банкан дахь малчдад туслах сангийг мөнгийг "Мал хамгаалах" Аймгийн сангийн дансанд 2002 оны 1 дүгээр сард багтаан төвлөрүүлэх
2.Өнгөрсөн өвөл , хавар хандивлагч орон, олон улсын байгууллага, Монгол улсын Засгийн газар, сайн санаат байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив тусламжийн бараа бүтээгдэхүүний одоо байгаа үлдэгдлийг зах зээлийн үнээр худалдан борлуулж мөнгийг 2002 оны 02 дугаар сарын 20-ны дотор "Мал хамгаалах" Аймгийн сангийн дансанд бүрэн оруулах
ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ
Текст томруулах
A
A
A
