- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- САНГИЙН ХӨРӨНГӨ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2011 оны 190-р хүчингүй болгосон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
САНГИЙН ХӨРӨНГӨ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2011 оны 190-р хүчингүй болгосон/
2001 оны 2 дугаар 16-ны өдөр
Улиастай
Дугаар42
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын /хуучнаар/ 1999 оны А/114 дүгээр тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. АНУ-ын элчин сайдын яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам хамтарч, аймгийн аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийг түшиглэн жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх санг шинэчлэн байгуулсугай.
Хоёр. Сангийн захирлаар аймгийн Засаг даргын орлогч Х.Баярлхагвааг, нарийн бичгийн даргаар Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Баянжаргалыг, зээлийн өрийн үлдэгдлийг барагдуулах төлөөлөгчөөр Б.Бундэлгэрийг тус тус 2001 оны 02 дугаар сарын 20-ноос эхлэн томилон ажиллуулсугай.
Гурав. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах журмыг нэгдүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагыг урамшуулах болзолыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Дөрөв. Хавсаралтад заасан журмыг мөрдөж ажиллахыг Сангийн захирал (Х.Баярлхагва)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ
Текст томруулах
A
A
A
