- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХАЛААЛТЫН ХУГАЦАА ТОГТООХ ТУХАЙ /2009 оны 359 захирамжаар хүчингүй болсон/

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
ХАЛААЛТЫН ХУГАЦАА ТОГТООХ ТУХАЙ /2009 оны 359 захирамжаар хүчингүй болсон/
2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Өлгий
Дугаар 339
Эрчим хүчний тухай хуулийн 7.2 дугаар заалт, аймгийн хөдөлмөрчдөөс гарч байгаа санал хүсэлтийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, иргэдийн эрүүл ахуйн шаардлагыг харгалзан халаалтын хугацааг 2007 оноос эхлэн 9 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ыг хүртэл 8 сараар тогтоосугай.
2. Халаалт өгөх хугацааг 8 сараар тогтоосонтой холбогдуулан 2007 оны төсвийн төсөлд халаалтын зардлыг бүрэн тусгуулах арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс /М.Даку/, Боловсрол соёлын газар /Т.Тогтархан/, Эрүүл мэндийн газар /А.Батай/, төсөвт албан байгууллагын захирал, эрх баригчдад даалгасугай.
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2001 оны 131 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА О.ХАБСАТАР
Текст томруулах
A
A
A
