- Нүүр
- Сайдын тушаал
- АЖЛЫН АЧААЛЛЫН ЖИШИГ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

АЖЛЫН АЧААЛЛЫН ЖИШИГ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 6 дугаар сарын 27 - ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 247/188
Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, түүний нэгж, байгууллагад алба хааж байгаа албан хаагчдын ажлын ачааллын жишиг нормативыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Шинээр тогтоосон жишиг нормативыг үндэслэн орон тоо, цалингийн санг шинэчлэн тогтоож, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга О.Шагдарсүрэн-д даалгасугай.
З.Ажлын ачааллын жишиг нормативыг 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Батжаргалд даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД ДАШ.ГАНБОЛД, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.СОНИН
Текст томруулах
A
A
A
