- Нүүр
- Сайдын тушаал
- АЖЛЫН БАЙРЫГ АТТЕСТАТЧИЛАХ ТУХАЙ /2008 оны 13 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
АЖЛЫН БАЙРЫГ АТТЕСТАТЧИЛАХ ТУХАЙ /2008 оны 13 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
2002 оны 3 дугаар сарын 5 –ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Нэг. Ерөнхий зүйл
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2002 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2001 оны 153 дугаар тогтоолоор баталсан "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны аттестатчилах журам"-ыг 1 дүгээр, "Ажлын байрны аттестатчиллын карт"-ыг 2 дугаар, "Аж ахуйн нэгж, байгууллагын аттестатчиллын үнэлгээ"-г 3 дугаар, "Ажлын байрны аттестатчиллын дүнг нэгтгэн гаргах хүснэгт"-ийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын алба (Ц.Энхтайван)-нд даалгах нь:
а/ ажлын байрны аттестатчиллын бэлтгэлийг сайтар хангуулах, төв орон нутгийн хөдөлмөрийн болон эрүүл ахуйн улсын байцаагчдыг хамруулсан сургалт, семинар зохион байгуулах, гарын авлага, материалаар хангах, ажлын явцад байнгын хяналт тавьж, холбогдох арга хэмжээг тухай бүр авч байх;
б/ ажлын байрны аттестатчиллын дүнг нэгтгэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөлд 2003 оны I улиралд танилцуулах.
3. Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны аттестатчиллыг явуулахад хүн хүчний болон хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, үр дүнтэй зохион байгуулж, дүнгээ нэгтгэн 2002 он 12 дугаар сард багтааж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын албанд ирүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
САЙД Ши. БАТБАЯР
2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн 2172 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
