- Нүүр
- Сайдын тушаал
- АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЪТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /БОАЖС-ын 2008 оны 24-р туш

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЪТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 370
"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, "Ан агнуурын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. 2006 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг 1 дүгээр, үйлдвэрлэлийн зориулалтаар барих загасны тоо хэмжээний дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Монгол орны тарваганы агнуурын нөөцийг хамгаалах, өсгөх шаардлагыг харгалзан 2006 онд улсын хэмжээнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнах тоо хэмжээг "тэг" байхаар тогтоосугай.
САЙД У.БАРСБОЛД
2006 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 2583 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
