A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /БОАЖС-ын 2008 оны 24-р тушаал
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2005 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

"Ан агнуурын тухай" Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. 2005 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг 1 дүгээр, үйлдвэрлэлийн зориулалтаар барих загасны тоо хэмжээний дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Монгол орны тарваганы тархац нутаг, тоо толгой, агнуурын нөөц эрс хомсодсон болон тарвага агналтыг тодорхой хугацаагаар хориглох тухай зарим аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан шийдвэрийг харгалзан 2005 онд улсын хэмжээнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг хориглосугай.

САЙД У.БАРСБОЛД

2005 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 2498 дугаарт бүртгэсэн.