A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургууль болон техникийн болон мэргэжлийн сургуулийн санхүүгийн жилд шаардагдах төсөвт зардал - 2008 оны 26 дугаар тогтоолоор хүчингүй болсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургууль болон техникийн болон мэргэжлийн сургуулийн санхүүгийн жилд шаардагдах төсөвт зардал, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдрах болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн анхан шатны /8 дугаар анги төгссөн элссэн/ ангийн нэг сурагчид ногдох хувьсах зардлыг тус тус төлөвлөх аргачлал/ - /2008 оны 26 дугаар тогтоолоор хүчингүй болсон

2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 129

"Ерөнхий боловсролын сургуулийн болон дотуур байрны нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 186 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ерөнхий боловсролын сургууль болон техникийн болон мэргэжлийн сургуулийн санхүүгийн жилд шаардагдах төсөвт зардал, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдрах болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн анхан шатны /8 дугаар анги төгссөн элссэн/ ангийн нэг сурагчид ногдох хувьсах зардлыг тус тус төлөвлөх аргачлал"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тушаалыг санхүүгийн жилийн төсөв зохиоход мөрдөн ажиллахыг төсвийн эрх захирагч нарт үүрэг болгосугай.

3. Энэхуү тушаал гарсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Гэгээрлийн сайдын 1999 оны 265 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦАНЖИД

2001 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр улсын бүртгэлийн 1695 дугаарт бүртгэсэн.