- Нүүр
- Сайдын тушаал
- Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 2010 онд агнах, барих агнуурын амътны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 407
Улаанбаатар хот
Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 2010 онд агнах, барих агнуурын амътны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай
Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.4, "Ан агнуурын тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Ахуйн зориулалтаар 2010 онд агнах, барих агнуурын амътны тоо хэмжээний дээд хязгаарыг 1 дүгээр, үйлдвэрлэлийн зориулалтаар 2010 онд барих агнуурын загасны тоо хэмжээний дээд хязгаарыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
Хоёр. Энэхүү тушаалыг 2010 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгасугай.
Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 2009 онд агнах, барих агнуурын амътны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тушаалыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л. ГАНСҮХ
Улсын бүртгэлд 2009 оны 12 дугаар сарын 31-ний 3102 дугаарт бүртгэсэн

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/729
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/797 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 2010 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай" Байгаль орчны сайдын 2009 оны 407 дугаар тушаалын эрх зүйн үйлчлэлийн хугацаа дуусгавар болсон тул хүчингүй болгосугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, албан бичгээр Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын гурван өдөрт багтаан хүргүүлж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Дэлгэрбат)-т үүрэг болгосугай.
САЙДС.ОДОНТУЯА
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
