- Нүүр
- Сайдын тушаал
- АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
БОны сайд, Эрүүл мэндмйн сайдын хамтарсан 2011 оны А320/305 дугаар тушаалаар хүчингүй
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 324/318/336
"Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай" Монгол улсын хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Аюултай хог хаягдлын ангилал, зэрэглэл"-ийг хавсралт ёсоор тус баталсугай.
2. Аюултай хог хаягдалтай холбогдолтой үйл ажиллагаанд энэхүү ангилал, зэрэглэлийг баримтлан хяналт тавьж, хэрэгжүүлэн ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Улсын мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газарт үүрэг болгосугай.
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД
И.ЭРДЭНЭБААТАР Л.ГҮНДАЛАЙ Л.ГҮНДАЛАЙ
Улсын бүртгэлд 2006 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2640 дүгээрт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A