- Нүүр
- Сайдын тушаал
- АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР 2009 ОНД АГНАХ БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 407-р

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР 2009 ОНД АГНАХ БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 407-р тушаалаар хүчингүй болсон/
2008 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 46
"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.4 , "Ан агнуурын тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. 2009 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг 1 дүгээр, үйлдвэрлэлийн зориулалтаар барих загасны тоо хэмжээний дээд хязгаарыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Монгол орны тарваганы агнуурын нөөцийг хамгаалах, өсгөх шаардлагыг харгалзан 2009 онд улсын хэмжээнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнах тоо хэмжээг "тэг" байхаар тогтоосугай.
3. Энэхүү тушаалыг 2009 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газар /А.Энхбат/-т болон Аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны дарга нарт даалгасугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Тарвага агнахыг хориглох тухай" Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 370, "Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 2008 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай" Байгаль орчны сайдын 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 364 дүгээр тушаалыг 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ГАНСҮХ
Улсын бүртгэлийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2966 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
