- Нүүр
- Сайдын тушаал
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ/ ЗТБХБС-ын 2010 оны 206 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ/ ЗТБХБС-ын 2010 оны 206 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 136
Монгол Улсын Газрын тухай хуулийн 19.1.1, 19.1.5-д заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.
2. Монгол Улсын Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3т заасан газар ба 33.1.1-д заасан төсөвт байгууллагад ажлын байрны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэр гаргаснаас бусад газрыг зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ аргачлалыг зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, аймаг, нийслэлийн газрын албадад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай.
САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ
Текст томруулах
A
A
A
