A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЖЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ НХХ-ийн сайдын 2010 оны 07 сарын 16-ны өдрийн 102 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

АЖЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

НХХ-ийн сайдын 2010 оны 07 сарын 16-ны өдрийн 102 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хийх хэмжилт судалгааны ажлын үнэлгээний тарифыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт судалгааны ажил гүйцэтгэхдээ энэхүү үнэлгээний тарифыг мөрдөж ажиллахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын улсын хяналтын алба / Ц.Энхтайван /-нд үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан ЭМНХ-ын сайдын 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 170 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай

2003 оны 6 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2069 дугаарт бүртгэсэн.